Монголыг санаа амар аялуулъя
«Asuu» гэдэг нь монголоор «асуу» гэсэн үг. Монголоор аялах хүн бүрт асуух хүн, найдах газар байгаасай гэсэн санаанаас Asuu.Travel төрсөн.
Монголын зэрлэг онгон байгаль, нүүдэлчдийн аж амьдрал, ахуй соёлтой танилцах аялал санаа зовох зүйлгүй байх ёстой. Тиймээс бид хөтөч, буудаллах газар, аяллын компани бүрийг шалгаж, захиалга, төлбөрийг нэг дор найдвартай болгосон.
Asuu.Travel тоогоор
0
Баталгаажсан хөтөч
0
Буудаллах газар
0
Аяллын компани
0
Аяллын багц
0
Хамрах аймаг
—
Үнэлгээ хараахан алга
Хүн бүрийг шалгаж баталгаажуулдаг
Хөтөч
Буудаллах газар
Аяллын компани
Шалгалтад тэнцээгүй хэн ч сайтад гарахгүй.
Төлсөн мөнгө тань аялал эхэлтэл бидэнд
Төлсөн мөнгө тань аялал эхлэх хүртэл тэр чигтээ Asuu-гийн дансанд хадгалагдана. Үйлчилгээ үзүүлэгч урьдчилгаагаа аялал эхлэх өдөр, үлдэгдлээ аялал дууссанаас хойш 3 хоногийн дотор авна.
Хоёр талыг хоёуланг нь дэмжинэ
Аялагчдад
- Баталгаажсан хөтөч, газар, компани нэг дор
- Давхар, хуурамч захиалга гарахгүй
- Үйлчилгээ үзүүлэгч цуцалбал өөр хөтөч, газар руу 15% хүртэл нэмэлт төлбөргүй шилжинэ
- Сайт 6 хэлээр
Үйлчилгээ үзүүлэгчдэд
- Захиалга төлбөртэйгөө ирнэ — «мөнгөө авахгүй вий» гэж санаа зовохгүй
- Хуурамч захиалга ирэхгүй, зөвхөн төлсөн захиалга баталгаажна
- Хуанли, захиалга, орлогоо өөрийн удирдах хэсгээс хянана
- Олон компанитай зэрэг хамтран ажиллаж болно
Asuu.Travel-ийг хэн хариуцдаг вэ
Асуу Цэг Апп ХХК
Вэб сайтын хөгжүүлэлт2022 онд байгуулагдсан вэб сайт, цахим системийн хөгжүүлэлтийн компани. Байгууллага, хувь хүний санаа, өдөр тутмын хэрэгцээг хэрэглэхэд хялбар цахим шийдэл болгодог. Asuu.Travel-ийг бүтээж, хөгжүүлж байна.
Хариуцдаг хэсэг
- Вэб сайт, аялагчийн бүртгэл, хайлт, захиалга
- Үйлчилгээ үзүүлэгчдийн удирдах хэсгүүд
- Төлбөр, банкны тооцооны систем
- Сервер, аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалт
Монголын Үндэсний Морин Парк
Үйл ажиллагааТөв аймгийн Эрдэнэ сум, Цонжин Болдогт, Чингис хааны морьт хөшөөний дэргэд 7 га талбайд үйл ажиллагаа явуулдаг морин соёлын аялал жуулчлалын цогцолбор. «Эзэн Чингисийн дууль» морьт жүжигчилсэн тоглолт, морь уналга, сур харваа, морин поло, морины саадтай харайлт, 500–800 суудлын тоглолтын танхим, өвлийн зочид буудал, цомцог гэрийн кэмп, гэр ресторан, хурлын танхимтай. Бидний уриа «Монголын морин соёлыг дэлхийд».
Хариуцдаг хэсэг
- Аялагчийн асуудал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх
- Хөтөч, буудаллах газар, аяллын компанийн баталгаажуулалт
- Морин аялал, тоглолт, арга хэмжээний хөтөлбөр
- Үйлчилгээ үзүүлэгчдийн сургалт, үйлчилгээний чанарын хяналт
Асуух зүйл байна уу?
QPay, Visa, Mastercard-аар онлайнаар, төгрөгөөр төлнө.
Урьдчилгаа нь аялал эхлэх өдөр, үлдэгдэл нь аялал дууссанаас хойш 3 хоногт очно. Түүнээс өмнө мөнгө тань бидэнд хадгалагдана.
Болно. Аялал эхлэхээс 3 ба түүнээс өмнөх хоногт цуцалбал төлбөрийн 85% буцна. Түүнээс хойш цуцалбал буцаалт байхгүй.
Төлбөр баталгаажмагц утас, имэйл нь танд нээгдэнэ. Түүнээс өмнө хөтөчид хүсэлт илгээж болно.
Нүүр хуудасны «Асуу» маягтаар хүсэлтээ илгээвэл бид бүртгэлтэй бүх хөтөч, компаниудаас асууна.
Хэрэглэгчээр бүртгүүлээд «Үйлчилгээ үзүүлэгч болох» хуудаснаас хөтөч, буудаллах газар эсвэл компаниа сонгоно. Баталгаажсаны дараа сайтад гарна.
