Аялагч танд төлбөртэйгөө ирнэ.
Asuu.Travel нь аялагчийг Монголын хөтөч, аяллын баазууд, аяллын компанитай холбодог сайт. Аялагч захиалж, төлнө. Та аялуулаад төлбөрөө авна.
Аялагч авахад юу төвөгтэй вэ
- Захиалга бодитой ирэх эсэх аялал эхлэх хүртэл мэдэгдэхгүй.
- Урьдчилгаа гуйхад эвгүй. Гуйхгүй бол хоосон хүлээж хоцордог.
- Хэлсэн өдрөө ирээгүй аялагчийн хоосон орыг хэн ч төлдөггүй.
- Нэг компанид найдвал тэр компанийн захиалгаас л хамаарна.
Asuu-гаар яаж ажиллах вэ
Бүртгүүлнэ
Баримтаа оруулна, бид шалгана. Тэнцсэн хүн, бааз, компани л сайтад гарна.
Аялагч захиалж, төлнө
Төлбөр нь аялал эхлэх хүртэл Asuu-гийн дансанд хадгалагдана. Төлсөн захиалга л танд баталгаажна.
Та аялуулна, төлбөрөө авна
Урьдчилгаа аялал эхлэх өдөр, үлдэгдэл аялал амжилттай дууссаны дараа таны дансанд.
Хэзээ, хаана очих вэ
Төлбөр Asuu-гийн дансанд хадгалагдана. Аялагчийн холбоо барих мэдээлэл танд нээгдэнэ.
Урьдчилгаа таны дансанд шилжинэ.
Үлдэгдэл төлбөр таны дансанд шилжинэ.
Бүх тооцоо төгрөгөөр, банкны шилжүүлгээр. Төлбөрөө аль дансанд авахыг та өөрөө шийднэ.
Хэн бүртгүүлж болох, юу хэрэгтэй вэ
Хөтөч
Аялагчдыг өөрөө замчлах хүн. Нэг хэрэглэгч нэг хөтөч.
Юу хэрэгтэй- Регистрийн дугаар, иргэний үнэмлэх
- Хөтөчийн албан ёсны гэрчилгээ
- Хөтөч хийх хэлүүд
- Товч намтар, зураг
Буудаллах газар
Аялагчдыг хүлээн авах малчны айл, гэр бааз, resort, guest house, рашаан сувилал, зочид буудал.
Юу хэрэгтэй- Аймаг, газрын зураг дээрх байршил, хаяг
- Регистрийн дугаар: хувь хүн эсвэл байгууллага
- Зураг, тохижилт, нэгжийн төрөл, үнэ
- Байршлын баримт эсвэл улсын бүртгэлийн гэрчилгээ
Аяллын компани
Монгол улсад бүртгэгдсэн, аялал зардаг компани. Нэг хэрэглэгч олон компани бүртгүүлж болно.
Юу хэрэгтэй- 7 оронтой улсын бүртгэлийн дугаар
- Гэрчилгээ, захирлын иргэний үнэмлэх
- Манай холбоосонд хариу өгөх компанийн имэйл
- Лого, тайлбар, бүс, аяллын чиглэл
Үйлчилгээ үзүүлэгч бүрийг шалгаж, чанартай аяллын мэдээлэл бүрдүүлдэг. Ингэснээр найдвартай үйлчилгээ үзүүлэгчид нэг дор цугларч, таны ажиллах таатай орчин бүрдэнэ.
Үнэ төлбөргүй, бүрэн таны мэдэлд
Захиалга, аяллын өдрүүдээ өөрөө бүрэн хянана. Утас, компьютерээс нэвтэрнэ, юу ч суулгахгүй.
Төлбөргүй
Удирдах хэсэг ашиглахад төлбөр байхгүй. Хэзээ ч, хэдэн ч захиалгад.
Аяллын өдрүүд
Чөлөөтэй өдрөө нээж, завгүй өдрөө хаана. Таны хаасан өдөрт захиалга орохгүй.
Захиалга
Хэн, хэзээ, хэдэн хүн, төлсөн эсэх. Ирсэн, ирэх төлбөр. Бүгд нэг дэлгэцэнд.
Хөтөч та өөртөө эзэн
- Өдрийн хөлсөө өөрөө тогтооно, хүссэн үедээ өөрчилнө.
- Олон аяллын компанитай зэрэг ажиллана.
- Аялагчаас шууд захиалга авна. Компаниар дамжих албагүй.
- Хэзээ ажиллах, хэзээ амрахаа өөрөө шийднэ.
Та аялуул, бид аялагч явуулна
Таны мэдээлэл зургаан хэлээр дэлхий даяар цацагдана.
- Аялагч захиалж, төлөхөд хялбар. Танд зөвхөн төлсөн захиалга ирнэ.
- Төлбөр тооцоо хүлээн авахад хялбар. Дансаа заагаад л болно.
- Та мэдээллээ монгол, англи хоёроор л оруулна.
Хамтран ажиллахыг урьж байна
- Нэгдэхэд ямар ч төлбөр байхгүй.
- Удирдах хэсэг ашиглахад төлбөр байхгүй.
- Мэдээллээ хэдий чинээ бүрэн оруулна, төдий чинээ олон аялагч олж өгнө.
- Хэрэглэгчээр бүртгүүлээд хөтөч, буудаллах газар эсвэл компаниа сонгоно. Баталгаажсаны дараа сайтад гарна.
