Хэл

Данс

Нэвтрэх Бүртгүүлэх

Холбоо барих

+976-7222-5522 info@asuu.travel Улаанбаатар, Монгол

Биднийг дагах

Asuu.Travel Хамтын ажиллагааны санал
Хөтөч · Жуулчны бааз · Аяллын компани

Үйлчилгээгээ танилцуул. Захиалгаа нэг дор удирд.

Asuu.Travel нь аялагчдыг жуулчны бааз, амралтын газар, аяллын компани болон хөтөчтэй холбох захиалгын платформ юм.

Бүртгэл

Хэн бүртгүүлж болох вэ?

01

Жуулчны бааз, амралтын газар

Байр, үнэ, зургаа танилцуулж, захиалга авах өдрөө тохируул. Ирсэн захиалгын мэдээллээ нэг дор хар.

Юу хэрэгтэй
  • Аймаг, газрын зураг дээрх байршил, хаяг
  • Регистрийн дугаар: хувь хүн эсвэл байгууллага
  • Зураг, тохижилт, нэгжийн төрөл, үнэ
  • Байршлын баримт эсвэл улсын бүртгэлийн гэрчилгээ
02

Аяллын компани

Аяллын хөтөлбөр, үнэ, явах өдөр, боломжит суудлаа нийтэлж, онлайнаар захиалга ав.

Юу хэрэгтэй
  • 7 оронтой улсын бүртгэлийн дугаар
  • Гэрчилгээ, захирлын иргэний үнэмлэх
  • Манай холбоосонд хариу өгөх компанийн имэйл
  • Лого, тайлбар, бүс, аяллын чиглэл
03

Аяллын хөтөч

Өдрийн хөлс, хэл, ажиллах өдрөө танилцуул. Компаниудтай хамтран ажиллаж, аялагчаас шууд захиалга ав.

Юу хэрэгтэй
  • Регистрийн дугаар, иргэний үнэмлэх
  • Хөтөчийн албан ёсны гэрчилгээ
  • Хөтөч хийх хэлүүд
  • Товч намтар, зураг

Бүртгүүлэх, удирдлагын систем ашиглах үнэгүй.

Үйлчилгээ үзүүлэгч бүрийг шалгаж, чанартай аяллын мэдээлэл бүрдүүлдэг. Ингэснээр найдвартай үйлчилгээ үзүүлэгчид нэг дор цугларч, таны ажиллах таатай орчин бүрдэнэ.

Хэрхэн нэгдэх вэ?

Гурван алхмаар эхлээрэй.

1

Бүртгэл үүсгэ

Хэрэглэгчээр бүртгүүлээд үйлчилгээний төрлөө сонго.

2

Мэдээллээ оруул

Үйлчилгээний мэдээлэл, үнэ, зургаа оруул.

3

Баталгаажуулж, нийтлүүл

Баталгаажсаны дараа таны мэдээлэл дэлхий даяар цацагдана.

Захиалга, төлбөр

Захиалга, төлбөр хэрхэн явагдах вэ?

Аялагч захиалж, төлбөрөө төлнө

Төлбөр аялал эхлэх хүртэл Asuu-гийн дансанд хадгалагдана.

Захиалга баталгаажна

Төлсөн захиалга л танд баталгаажна. Аялагчийн холбоо барих мэдээлэл танд нээгдэнэ.

Төлбөр таны дансанд

Урьдчилгаа аялал эхлэх өдөр, үлдэгдэл аялал амжилттай дууссаны дараа таны дансанд шилжинэ.

Бүх тооцоо төгрөгөөр, банкны шилжүүлгээр. Төлбөрөө аль дансанд авахыг та өөрөө шийднэ.

Өнөөдөр

Аялагч авахад юу төвөгтэй вэ

  • Захиалга бодитой ирэх эсэх аялал эхлэх хүртэл мэдэгдэхгүй.
  • Урьдчилгаа гуйхад эвгүй. Гуйхгүй бол хоосон хүлээж хоцордог.
  • Хэлсэн өдрөө ирээгүй аялагчийн хоосон орыг хэн ч төлдөггүй.
  • Нэг компанид найдвал тэр компанийн захиалгаас л хамаарна.
Удирдлагын систем

Захиалгаа нэг дор удирд.

Захиалга, аяллын өдрүүдээ өөрөө бүрэн хянана. Утас, компьютерээс нэвтэрнэ, юу ч суулгахгүй.

0₮

Үнэгүй

Бүртгүүлэх, удирдлагын систем ашиглахад төлбөр байхгүй.

Аяллын өдрүүд

Чөлөөтэй өдрөө нээж, завгүй өдрөө хаана. Таны хаасан өдөрт захиалга орохгүй.

Захиалга

Хэн, хэзээ, хэдэн хүн, төлсөн эсэх. Ирсэн, ирэх төлбөр. Бүгд нэг дэлгэцэнд.

2027 оны 7 сар
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Захиалгатай Та хаасан Чөлөөтэй
Хөтөч нарт

Хөтөч та өөртөө эзэн

  • Өдрийн хөлсөө өөрөө тогтооно, хүссэн үедээ өөрчилнө.
  • Олон аяллын компанитай зэрэг ажиллана.
  • Аялагчаас шууд захиалга авна. Компаниар дамжих албагүй.
  • Хэзээ ажиллах, хэзээ амрахаа өөрөө шийднэ.
Амлалт

Та аялуул, бид аялагч явуулна

Таны мэдээлэл зургаан хэлээр дэлхий даяар цацагдана.

Монгол English Русский 中文 日本語 한국어
  • Аялагч захиалж, төлөхөд хялбар. Танд зөвхөн төлсөн захиалга ирнэ.
  • Төлбөр тооцоо хүлээн авахад хялбар. Дансаа заагаад л болно.
  • Та мэдээллээ монгол, англи хоёроор л оруулна.
Урилга

Хамтран ажиллахыг урьж байна

  • Мэдээллээ хэдий чинээ бүрэн оруулна, төдий чинээ олон аялагч олж өгнө.
  • Хэрэглэгчээр бүртгүүлээд хөтөч, жуулчны бааз эсвэл аяллын компаниа сонгоно. Баталгаажсаны дараа сайтад гарна.
Бүртгүүлэх хаяг
asuu.travel/mn/providers
Asuu.TravelАялагч, үйлчилгээ үзүүлэгч хоёрыг нэг дор